Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Стокхольмд их хэмжээний цас оржээ

Өнөөдөр орсон энэ цасыг иргэд “эртэдсэн их хэмжээний цас” хэмээн нэрлэж байна. Учир нь энэ цас 1905 оноос хойших 111 жилийн түүхэн дэх хамгийн эрт орсон их цас аж.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Стокхольмд их хэмжээний цас оржээ
Стокхольмд их хэмжээний цас оржээ. Зураг: МҮОНРТ

Шведийн нийслэл Стокхольмд их хэмжээний цас оржээ. Өнөөдөр орсон энэ цасыг иргэд “эртэдсэн их хэмжээний цас” хэмээн нэрлэж байна. Учир нь энэ цас 1905 оноос хойших 111 жилийн түүхэн дэх хамгийн эрт орсон их цас аж.

Цас их орсонтой холбоотойгоор Стокхольмийн нийтийн тээвэр, автобусны үйлчилгээ бараг бүрэн зогсолт хийгээд байна. Хүүхдүүд хичээл сургуульдаа явж чадаагүй тохиолдол их гарчээ. Хурдны зам дээрх халтиргаа гулгаанаас болж түгжрэл үүссэн байна.

Мөн олон нислэг цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хойшилж, цуцлагдах хэмжээнд хүрчээ. Цасны зузаан одоогоор 40-50 см болсон байна. Энэ нь ч мөн “рекорд” тогтоох хэмжээнд хүрсэн аж.

Д.Нарантуяа

Хуваалцах