Столтенберг 2023 оны намар НАТО-гийн тэргүүний албан тушаалаас буух бодолтой байна
НАТО-гийн енбд Иенс Столтенберг 2023 оны намар албан тушаалаа өгөх бодолтой байна. Умард Атлантын эвслийн албан ёсны төлөөлөгч ням гарагт Брюссельд мэдээлэл хийхдээ, Столтенбергийн бүрэн эрхийн хугацаа ирэх 10-р сард дуусахыг мэдэгджээ.
Мэдээллийн алба

НАТО-гийн енбд Иенс Столтенберг 2023 оны намар албан тушаалаа өгөх бодолтой байна. Умард Атлантын эвслийн албан ёсны төлөөлөгч ням гарагт Брюссельд мэдээлэл хийхдээ, Столтенбергийн бүрэн эрхийн хугацаа ирэх 10-р сард дуусахыг мэдэгджээ.
Мөн Столтенберг бүрэн эрхийн хугацаа сунгах бодолгүй байгаа гэдгийг төлөөлөгч нь дурджээ. Үүний өмнө Германы “Вельт ам зонтаг” сонин НАТО-гийн одоогийн тэргүүнийг Умард Атлантын эвсэл байгуулагдсан 75 жилийн ой тохиох 2024 оны 4-р сарыг хүртэл албандаа хэвээр үлдэнэ гэж өндөр тушаалын дипломат эх сурвалжуудаас иш татан мэдээлж байсан байна. Мөн Украины дайны нөхцөлд эвслийн удирдлагын тогтвортой байдлыг хангах үүднээс НАТО-гийн гишүүн 30 улс одоогийн ерөнхий нарийн бичгийн даргын бүрэн эрхийн хугацааг сунгахаар албан бусаар тохирсон гэж тэр сонинд мэдээлж байжээ. 2014 оноос хойш НАТО-гийн тэргүүний албыг хашиж байгаа Йенс Столтенберг энэ хугацаанд гурван удаа буюу хамгийн сүүлд 2022 оны 3-р сард Украин дахь Оросын цэрэг дайны ажиллагаа эхлээд удаагүй байхад албандаа улиран сонгогдож байжээ. Улмаар түүний бүрэн эрхийн хугацаа энэ оны 9-р сарын 30-наар дуусгавар болохоор байгаа юм байна. Наана нь энэ оны долоо дугаар сард Литва улсад НАТО-гийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах товтой байна.


















