Столтенберг: Зарим орон цэргийн зардлаа дотоодынхоо нийт бүтээгдэхүүний 2 хувьтай тэнцэх хэмжээнд хүргэж чадахгүй
НАТО-ийн гишүүн цөөн орон Уэльсийн дээд хэмжээний уулзалтаас гарсан цэргийн зардлаа дотоодынхоо нийт бүтээгдэхүүний 2 хувьтай тэнцэх хэмжээг хүргэх шийдвэрийг биелүүлэх чадамжтай гэдгийг НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг хүлээн зөвшөөрч байна. Энэ өдрүүдэд Брюссельд НАТО-ийн гиш
Мэдээллийн алба

НАТО-ийн гишүүн цөөн орон Уэльсийн дээд хэмжээний уулзалтаас гарсан цэргийн зардлаа дотоодынхоо нийт бүтээгдэхүүний 2 хувьтай тэнцэх хэмжээг хүргэх шийдвэрийг биелүүлэх чадамжтай гэдгийг НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг хүлээн зөвшөөрч байна. Энэ өдрүүдэд Брюссельд НАТО-ийн гишүүн орны батлан хамгаалахын сайд нарын уулзалт болж байна.
“НАТО-ийн гишүүн ихэнх орон 2024 он гэхэд цэргийн зардлаа дотоодынхоо нийт бүтээгдэхүүний 2 хувьтай тэнцэх хэмжээнд хүргэх төлөвлөгөөг биелүүлж чадна гэдэгт би найдаж байна, харин зарим нэг орны хувьд ийм чадамж байхгүй л болов уу” гэж Столтенберг хэллээ. Тэрбээр цааш нь хэлсэн үгэндээ: “бид бас бага ч болов ахиц дэвшилд хүрч байгааг энд хэлэх хэрэгтэй, Умард Атлантын цэргийн эвсэл сүүлийн жилүүдэд цэргийн төсвөө хорогдуулж ирсэн бол одоо сүүлийн 4 жил дараалан НАТО-ийн орнуудад цэргийн зардал өсөн нэмэгдэж байгааг бид харж байна, гишүүн бүх орон төсвөө танахаа больсон” гэлээ. 2014 онд НАТО-ийн гишүүн 3 орон цэргийн зардлаа дотоодынхоо нийт бүтээгдэхүүний 2 хувьтай тэнцэх хэмжээнд хүргэх шаардлагыг биелүүлсэн бол 2018 онд НАТО-ийн гишүүн 29 орны 8 нь энэ шаардлагыг биелүүлсэн гэдгийг Столтенберг санууллаа.
НАТО-ийн гишүүн орны удирдагчид 2014 оны 9-р сард Уэльст болсон дээд хэмжээний уулзалтаар хамтарсан тунхаг баталж, үүндээ 10 жилийн дотор цэргийн зардлаа дотоодынхоо нийт бүтээгдэхүүний 2 хувьтай тэнцэх хэмжээнд хүргэх амлалт авсан билээ. Цэргийн зардлаа нэмэх шаардлагыг АНУ олон жилийн турш тавьж ирсэн, тэд европын холбоотнууддаа цэргийн зардлаа нэмж, цэргийн техник хэрэгслийн паркаа шинэчлэхийг шаардсан.


















