Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Стрессийг судлажээ

Германы танин мэдэхүй болон тархины шинжлэх ухаан судлалын "Max Planck" хүрээлэн, Германы Мюнхений техникийн их сургуулийн судлаачдын үзэж буйгаар стресс халдварладаг байж болзошгүй гэнэ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Стрессийг судлажээ
Стрессийг судлажээ. Зураг: МҮОНРТ

Германы танин мэдэхүй болон тархины шинжлэх ухаан судлалын "Max Planck" хүрээлэн, Германы Мюнхений техникийн их сургуулийн судлаачдын үзэж буйгаар стресс халдварладаг байж болзошгүй гэнэ.

Стресстсэн хүн, тэр ч байтугай телевизээр бухимдал төрүүлэм байдлыг үзэгчид харахаараа стресстдэг гэж Германы шинжээчид мэдэгдсэн байна.

Туршилтын үеэр сайн дурынхан тайван бус нөхцөл байдлыг бодитоор болон дүрс бичлэгээр үзжээ.
Ингэхэд бодитоор үзэж харсан хүмүүсийн 30, дүрс бичлэгээр үзэгчдийн 24 хувийн стресс үүсгэдэг кортизол даавар эрс өсчээ.

Мөн ажиглагч болон стресстсэн хүн романтик харилцаа тогтоовол стресс илүү өдөөгдөж байсан гэж судлаачид хэлсэн юм.

Хуваалцах