“Strikes” клубын нэрэмжит тэмцээнд “Winners” клуб нэгдүгээр баг эзэллээ
Уг тэмцээнд 12 багийн 70 тамирчин оролцсон бөгөөд бүх баг зонд хуваагдаж, шалгарсан багууд хасагдах журмаар тоглож аваргаа тодруулсан байна.
Мэдээллийн алба

“Strikes” боулингийн клубын нэрэмжит тэмцээн энэ жил гурав дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаж, “Winners” клуб нэгдүгээр баг эзэллээ.
Уг тэмцээнд 12 багийн 70 тамирчин оролцсон бөгөөд бүх баг зонд хуваагдаж, шалгарсан багууд хасагдах журмаар тоглож аваргаа тодруулсан байна.
Таван сая төгрөгийн шагналын сантай энэхүү тэмцээний багийн төрлийн хоёрдугаар байрыг “ТЭЦ-3”, гуравдугаар байрыг “Big bowling” клубын нэгдүгээр баг эзэлсэн байна. Тэмцээний шилдэг тамирчин буюу өндөр онооны эзнээр “ТЭЦ-3” клубын тамирчин Ч.Элбэгзаяат 245 оноогоор тодорлоо. Харин эмэгтэй шилдэг тамирчны шагналыг “Strikes” клубын тамирчин Т.Долгормаа (216 оноо) хүртсэн юм.


















