Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Стрингс”, “Санко”, “Турбо” баарны тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо

Удаа дараа хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байсан диско бааруудын согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо Нийслэлийн Захирагчийн ажлын албанд хүргүүлсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Стрингс”, “Санко”, “Турбо” баарны тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо
“Стрингс”, “Санко”, “Турбо” баарны тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо. Зураг: МҮОНРТ

Удаа дараа хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байсан диско бааруудын согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо Нийслэлийн Захирагчийн ажлын албанд хүргүүлсэн.

Дээрх саналыг үндэслэн хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралын хоёрдугаар сарын 10-ны өдрийн А/26 дугаар тушаалаар “Стрингс”, “Санко”, “Турбо” гэсэн гурван баарны тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо.

Түүнчлэн холбогдох хууль тогтоомж, журмыг удаа дараа зөрчсөн хоол үйлдвэрлэл үйлчилгээний “Эдинбург” ресторан, “Royalty”, “Ocean” баар болон “Анумарал” караоке баар зэрэг аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна.

Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас тушаалын хэрэгжилтийг хангуулж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Цагдаагийн газар, Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо болон тус дүүргийн холбогдох хорооны Засаг дарга нарт даалгажээ.

Хуваалцах