Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сү.Батболд: Оффшор дансны мэдээлэл бид хоёрын нэр дээр байхгүй

УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Сү.Батболд, Барилга хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар нарыг оффшор бүсэд данстай байсан мэтээр ярьсан бөгөөд тэд дөнгөж сая Төрийн ордонд сэтгүүлчдэд тайлбар хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Сү.Батболд: Оффшор дансны мэдээлэл бид хоёрын нэр дээр байхгүй
Сү.Батболд: Оффшор дансны мэдээлэл бид хоёрын нэр дээр байхгүй. Зураг: МҮОНРТ

“Моссак Фонсека” хуулийн байгууллагаас алдагдсан оффшор дансны талаарх 11.5 сая нууц материалыг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциумаас зарласан талаар бид мэдээлсэн. Тус жагсаалтад манай улсын 49 иргэн давхардсан тоогоор бичигдсэн байгаа юм. Үүнтэй холбогдуулан зарим мэдээллийн хэрэгслээр УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Сү.Батболд, Барилга хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар нарыг оффшор бүсэд данстай байсан мэтээр ярьсан бөгөөд тэд дөнгөж сая Төрийн ордонд сэтгүүлчдэд тайлбар хийлээ.

УИХ-ын гишүүн Сү.Батболд “Бид өнөөдөр өчигдөр гарсан мэдээлэлтэй холбогдуулаад өөрсдийн зүгээс тайлбар хийхээр ирлээ. Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулийн дагуу бол улстөрчид бизнесийн үйл ажиллагаанд шууд оролцохгүй, харин хөрөнгө оруулагч байж болдог. Бидний оролцсон энэ ажил бол хуулийн хүрээнд хийгдсэн. Гэхдээ хөрөнгө оруулалт хийсэн “Бату Майнинг” компани бол Монгол Улсад бүртгэлтэй. Энд үйл ажиллагаа явуулж байсан. Харин толгой компани нь Энэтхэгт үйл ажиллагаа явуулдаг юм. Бидэнд нуусан хаасан зүйл байхгүй. Хуулийн дагуу хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн. Энэ компанид би 11.9 хувийг эзэмшдэг байсан. 2003 онд нэрээрээ нээлттэй бүртгүүлж орсон. Би 18 мянга 771 ам.доллартай тэнцэх хувьцааг авсан. Тухайн үеийн ханшаар 20 гаруй сая төгрөг. Энэ мөнгө миний хувийн данснаас гарсан. 2005 онд компанийн үйл ажиллагаа доголдож эхэлсэн учраас тус компанийн хувьцаа эзэмшигч байхаа больсон. Хөрөнгө орлогын мэдүүлэгт тусгах хууль 2007 оноос мөрдөж эхэлсэн учраас мэдүүлэх шаардлага байгаагүй. 2007 оноос хойш би бүх компанийнхаа тухай мэдүүлэг өгч байсан. Монголын бизнес эрхлэгчид бүгд л хувьцаа худалдаж авдаг. Оффшор дансны мэдээлэл бид хоёрын нэр дээр байхгүй. Энэ асуудлаар хууль хяналтын байгууллагад бид өөрсдөө хандана. Данстай байна уу, хууль зөрчсөн үү гэдгээ тодорхой болгоно” гэв.

Д.Цогтбаатар: Надад оффшор данс байхгүй

Харин Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар “Надад оффшор данс байхгүй. Хариуцлагатай хэлье. Гадаадын хөрөнгө оруулалттай Бату Майнинг” компани биднийг уриад хувьцаа эзэмшиж, хамтарч бизнес хийсэн. Тэр үед гадны хөрөнгө оруулалт бараг орж ирдэггүй байсан. Бид хөрөнгө оруулалт татах үүднээс хамтарч бизнес эхлүүлсэн. Ер нь гадны компаниудын ихэнх нь оффшор бүсэд бүртгэлтэй байдаг шүү дээ. Оюутолгойн толгой компани хүртэл оффшор бүсэд бүртгэлтэй байдаг. Гэхдээ хууль зөрчөөгүй. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ яагаад мэдүүлээгүй вэ гэхээр би 2006 оноос хувьцаагаа татчихсан байсан. Надад байгаа бүх хувьцааг би нэгд нэгэнгүй оруулж өгдөг. Монголын компанидаа л хийсэн хөрөнгө оруулалт байсан” гэв.

Хуваалцах