Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Су.Батболдыг Байнгын хорооны даргаар сонгохыг дэмжив

Нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Ингээд Су.Батболдыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар сонгох асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ.

УТ
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Су.Батболдыг Байнгын хорооны даргаар сонгохыг дэмжив
Су.Батболдыг Байнгын хорооны даргаар сонгохыг дэмжив. Зураг: МҮОНРТ

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар тус Байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Су.Батболдын нэрийг дэвшүүлснийг УИХ-ын гишүүн О.Содбилэг танилцуулав. Нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Ингээд Су.Батболдыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар сонгох асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ. Энэ өдрийн хуралдаанаар мах экспортлох асуудлаар, цагаан зээрийг хамгаалах асуудлаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар салбарын сайдын мэдээллийг сонсохоор төлөвлөсөн байсан ч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, дэд сайд М.Хүрэлсүх нарын хүсэлтээр хойшлууллаа.

Хуваалцах