Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Судалгаа: Дархлаажуулалтын 3-р тундаа хамрагдах зайлшгүй шаардлагатай байна

Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтэн судлаачдын багаас коронавируст халдварын шинэ хувилбар болох “Омикрон” вирусний урьдчилсан мэдээлэлд үндэслэн судалгаа хийж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Судалгаа: Дархлаажуулалтын 3-р тундаа хамрагдах зайлшгүй шаардлагатай байна
Судалгаа: Дархлаажуулалтын 3-р тундаа хамрагдах зайлшгүй шаардлагатай байна. Зураг: МҮОНРТ

Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтэн судлаачдын багаас коронавируст халдварын шинэ хувилбар болох “Омикрон” вирусний урьдчилсан мэдээлэлд үндэслэн судалгаа хийж байна.

Өмнөд Африкаас болон Европоос авсан “Омикрон”-ы талаарх урьдчилсан мэдээллийг Израил улс гаргасан байна. Судалгаагаар:

  1. Дархлаажуулалтын бүүстер вакцин хийлгэсэн хүмүүс дельта хувилбартай ижил түвшинд хамгаалагдах боломжтой.

  2. Өвдөөд эдгэрсэн хүмүүст дельта вирустэй харьцуулахад 2 дахин илүү өвдөх магадлал өндөр байна.

  3. Дархлаажуулалтад хамрагдаагүй иргэн буюу 1,2-р тунгийн дархлаажуулалтад хамрагдаад 6 сараас илүү хугацаа болсон иргэд “Омикрон”-оор өвдвөл анхны хувилбартай харьцуулахад 2,4 дахин хүндрэх эрсдэлтэй.

  4. “Омикрон”-ы халдварлах хурд дельтагаас 1,3 дахин илүү гэсэн урьдчилсан дүгнэлт гарч эхэлж байна.

Дархлаажуулалтад хамрагдаагүй хүмүүс гэдэгт дархлаажуулалтын 2 дахь тунг хийлгээд 6 сараас дээш болсон хүмүүсийг хамааруулан үзэж байна. Тиймээс иргэдийг урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын 3-р тунд хамрагдах нь зайлшгүй шаардлагатай гэдгийг онцоллоо.

УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ

Хуваалцах