Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Судалгаанд оролцогсдын 52,6 хувь нь хамтарч засаг байгуулах нь зүйтэй гэжээ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хүргүүлсэн хамтран засгаа байгуулах саналын дагуу МАН-аас засагт хамтрах эсэх асуудлаар иргэдийн дунд явуулсан судалгааны дүнг танилцууллаа. Судалгаанд нийслэлийн 9 дүүрэг, 10 аймгийн 2500 хүнийг хамруулжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Судалгаанд оролцогсдын 52,6 хувь нь хамтарч засаг байгуулах нь зүйтэй гэжээ
Судалгаанд оролцогсдын 52,6 хувь нь хамтарч засаг байгуулах нь зүйтэй гэжээ. Зураг: МҮОНРТ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хүргүүлсэн хамтран засгаа байгуулах саналын дагуу МАН-аас засагт хамтрах эсэх асуудлаар иргэдийн дунд явуулсан судалгааны дүнг танилцууллаа. Судалгаанд нийслэлийн 9 дүүрэг, 10 аймгийн 2500 хүнийг хамруулжээ. Тус судалгааг явуулсан Стратегийн академийн захирал Я.Төмөрбаатар “Судалгаанд оролцогчдын санал улсын хэмжээнд нийлбэр дүнгээр 52,6 хувь нь хамтарч засаг байгуулах нь зүйтэй хэмээсэн байна” хэмээн онцлож байв.

Mev судалгааг арваннэгдүгээр сарын 25-27-ний өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд Улаанбаатар хотод хамтрах нь зүйтэй гэх санал давамгайлсан бол орон нутагт эсрэг санал давамгайлж. Судалгааны дүнгээс боловсролын түвшнээр нь санал өгсөн байдлыг нь харвал бүрэн дунд, дээд боловсролтой иргэд хамтран засаг байгуулах нь зүйтэй, боловсролгүй, бага боловсролтой иргэдийн хувьд хамрах хэрэггүй хэмээх санал давамгайлсан аж.

Судалгааны дэлгэрэнгүй дүнг ЭНДЭЭС үзнэ үү...

Хуваалцах