Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Судалгааны ажилтан бүсгүй бусдын гарт амиа алджээ

Орхон аймгийн Статистикийн газрын мэргэжилтэн бүсгүй айлуудаас судалгаа авч яваад бусдын гарт амиа алдсан байна.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Судалгааны ажилтан бүсгүй бусдын гарт амиа алджээ
Судалгааны ажилтан бүсгүй бусдын гарт амиа алджээ. Зураг: МҮОНРТ

Орхон аймгийн Статистикийн газрын мэргэжилтэн бүсгүй айлуудаас судалгаа авч яваад бусдын гарт амиа алдсан байна. Энэхүү хэрэг өчигдөр болсон бөгөөд хэргийг 1980 онд төрсөн, сэтгэцийн өвчтэй залуу үйлдсэн болох нь тогтоогджээ. Хохирогч Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн айлуудаас судалгаа авч явсан гэнэ. Тэрээр 1981 онд төрсөн, 10 настай охинтой өрх толгойлсон эмэгтэй байжээ.

Хэрэгтэн бүсгүйг таван удаа хутгалж амь насыг нь хөнөөхийн зэрэгцээ өөрийгөө гурван удаа хутгалсан байсан гэнэ. Хэргийг аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.

Хуваалцах