Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Судалгааны оновчгүй асуулт хүүхдэд буруу зүйл турших сэдэл өгсөн байна

Хүүхдийн эрх зөрчиж, тэднийг буруу зуршилд уруу татаж байгаа судалгаа цөөнгүй байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Судалгааны оновчгүй асуулт хүүхдэд буруу зүйл турших сэдэл өгсөн байна
Судалгааны оновчгүй асуулт хүүхдэд буруу зүйл турших сэдэл өгсөн байна. Зураг: МҮОНРТ

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Хүүхдийн эрх зөрчиж, тэднийг буруу зуршилд уруу татаж байгаа судалгаа цөөнгүй байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна. Дурын нэг байгууллага сурагчдаас олон төрлийн судалгаа авдаг жишиг одоо ч гэсэн манай боловсролын салбарт байсаар байна.

Судалгаанд биеийн онцлог, амьдралын түвшин, сэтгэл зүйн байдал, хорт зуршилтай юу гэх зэрэг асуултууд зонхилдог байна. Энэ мэт ямар үн дүн гарах нь тодорхойгүй асуултууд сурагчдад дутуугийн мэдрэмж төрүүлэх, өөрийгөө бусдаас ялгаж ойлгох, аль эсвэл өөрийн хийж үзээгүй зүйлээ хийж үзэх сэдлийг төрүүлдэг байна.

Хуваалцах