Судалгааны зориулалтаар зурдаг амьтны зураг уран зургаас тэс өөр
олон бэлтгэл ажил шаарддаг бөгөөд шаардлагатай үед бүр микроскопоор ч ажигладаг юм байна. Иймд түүний зарим бүтээл 10-15 хоногийн хугацаанд бүтсэн тохиолдол зөндөө аж.
Мэдээллийн алба

Хятадын шинжлэх ухааны академийн Амьтан судлалын газрын хоёр нутагтан, мөлхөгч судлалын лабораторийн ахлах эрдэмтэн, амьтны зураач Ли Жиянгө 60 настай. Тэрбээр 1978 онд амьтан судлалын газар ажиллаж, 1990 оноос хоёр нутагтан, мөлхөгчийн судалгааны тасагт зураачаар ажиллажээ. Шинжлэх ухааны бүтээлд зориулж судалгааны зориулалтаар амьтан зурах нь уран зургаас тэс өөр. Учир нь амьтны гадаад байдлыг нарийвчлан бодитоор зурах шаардлагатай бөгөөд тухайн амьтны гадаад төрх, биеийн бодит хэлбэр, арьсны судал, хээ, өнгө, онцлогийг яг таг харуулах хэрэгтэй.
Жишээлбэл, мэлхий зурлаа гэхэд өөр өөр олон төрөл ангилал байдаг. Зарим нь яг ижил харагдах ч хөлийн арьс нь хээтэй, хээгүй, заримынх нь хуруу шөвгөр бол өөр төрөл зүйл нь дугуй хуруутай, заримынх ул хотгор, тэгш гээд бүгд давтагдашгүй байдаг аж. Эдгээр онцлог шинжийг нь гаргахын тулд удаан ажиглах, мөн тухайн амьтны хөдөлгөөний онцлогийг шинжих гэх мэт олон бэлтгэл ажил шаарддаг бөгөөд шаардлагатай үед бүр микроскопоор ч ажигладаг юм байна. Иймд түүний зарим бүтээл 10-15 хоногийн хугацаанд бүтсэн тохиолдол зөндөө аж.
Сонирхуулахад, амьтны зураач Ли Жиянгө 43 жилийн хугацаанд судалгааны зориулалтаар мянга гаруй амьтны зураг зуржээ.






Эх сурвалж: CCTV


















