Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Суданы цэргийн зөвлөл суугаа ажил хаялтыг тараах тушаал гаргаснаа хүлээн зөвшөөрчээ

Суданы цэргийн зөвлөл нийслэл Хартумд үргэлжилж байсан суугаа ажил хаялтыг тараах тушаал гаргаснаа хүлээн зөвшөөрлөө.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Суданы цэргийн зөвлөл суугаа ажил хаялтыг тараах тушаал гаргаснаа хүлээн зөвшөөрчээ
Суданы цэргийн зөвлөл суугаа ажил хаялтыг тараах тушаал гаргаснаа хүлээн зөвшөөрчээ. Зураг: МҮОНРТ

Суданы цэргийн зөвлөл нийслэл Хартумд үргэлжилж байсан суугаа ажил хаялтыг тараах тушаал гаргаснаа хүлээн зөвшөөрлөө. Энэ тухай тус зөвлөлийн албан ёсны төлөөлөгч пүрэв гарагт болсон хэвлэлийн хурлаар мэдэгдсэн байна.

Энэ асуудлаар мөрдөн шалгалт явуулж байгаа, шалгалтын үр дүнг энэ сарын 15-нд мэдээлнэ гэжээ. Суданы цагдаа, тусгай ажиллагааны ажилтнууд энэ сарын 3-нд Суданы нийслэлд орших Зэвсэгт хүчний ерөнхий командлалын төв байрны дэргэдэх майхантай ажил хаялтыг хүчээр тараасан юм.

Энэ үеэр мөргөлдөөн гарч, албан ёсны мэдээллээр 64 хүн амиа алдсан байна. Харин сөрөг хүчнээс 118 хүн үрэгдсэн гэж мэдэгдсэн. Мөргөлдөөн гарсан өдөр Цэргийн зөвлөлийн төлөөлөгчид яаралтай хэвлэлийн хурал зарлаж, ийм үр дагавар гарна гэж төсөөлөөгүй гэж байсан боловч удалгүй энэ хэрэгт хамааралгүй гэх болсон юм.

Түүнчлэн сүүлийн үед Суданд төрийн эргэлт хийх хоёр ч удаагийн оролдлого гарсан тухай Цэргийн зөвлөлөөс мэдэгдсэн байна. Эдгээр оролдлогыг цэргийн хоёр бүлэглэл хийсэн. Энэ хэрэгт оролцсон 68 офицерыг саатуулж, хэрэг үүсгэсэн гэж Суданы хэвлэлүүдэд мэдээлжээ.

Хуваалцах