Суданы Засгийн газар босогчдын бүлэглэлүүдтэй энхийн гэрээ байгууллаа
Суданы шилжилтийн засгийн газар босогчдын хэд хэдэн бүлэглэлийнхэнтэй энхийн гэрээ байгуулаад байна. Гэрээнд гарын үсэг зурах ёслол Өмнөд Суданы нийслэл Жубе хотод өнгөрсөн бямба гарагт болсон юм.
Мэдээллийн алба

Суданы шилжилтийн засгийн газар босогчдын хэд хэдэн бүлэглэлийнхэнтэй энхийн гэрээ байгуулаад байна. Гэрээнд гарын үсэг зурах ёслол Өмнөд Суданы нийслэл Жубе хотод өнгөрсөн бямба гарагт болсон юм.
Олон нийт энхийн гэрээнд ийнхүү гарын үсэг зурснаар 20 гаруй жил үргэлжилж байгаа иргэний дайн эцэс болно хэмээн ихээхэн найдаж, нийслэл хотдоо цуглан баяр тэмдэглэцгээж байна.

Суданы түр ерөнхийлөгч Абдель Фаттах Аль Бурхан энхийн гэрээнд гарын үсэг зурсныхаа дараа хийсэн мэдэгдэлдээ ард түмний хувь заяаг шийдэх онцгой өдөр болж байгааг онцлон тэмдэглэсэн байна. Мөн тэрбээр олон жил үргэлжилсэн дайны дараа энх тайван тогтоож, хувьсгал хийх зорилгодоо хүрч чадсаныг тэмдэглээд Суданы ард иргэд цуст дайн зогссоноор ард иргэдийн амьдралын түвшинг сайжруулах боломж бүрдэж байгааг онцоллоо.


















