Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Суга Ёшихидэ намын удирдах бүрэлдэхүүнээ шинэчиллээ

Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзогийн оронд Либерал ардчилсан намын тэргүүнээр сонгогдсон Суга Ёшихидэ намын удирдах бүрэлдэхүүнээ шинэчлээд байна. Тодруулбал, орон нутгийн хэвлэлүүдийн дамжуулж байгаагаар

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Суга Ёшихидэ намын удирдах бүрэлдэхүүнээ  шинэчиллээ
Суга Ёшихидэ намын удирдах бүрэлдэхүүнээ шинэчиллээ. Зураг: МҮОНРТ

Японы Ерөнхий сайд асан АбэШинзогийн оронд Либерал ардчилсан намын тэргүүнээр сонгогдсон Суга Ёшихидэ намын удирдах бүрэлдэхүүнээ шинэчлээд байна. Тодруулбал, орон нутгийн хэвлэлүүдийн дамжуулж байгаагаар намын Ерөнхий нарийн бичгийн даргаар Никай Тошихиро үргэлжлүүлэн ажиллах болж байна. Харин намын бодлого хариуцсан улс төрийн зөвлөлийн даргаар боловсролын сайд асан Шимомүра Хакүбүнийг томиллоо.

Түүнчлэн намын Ерөнхий зөвлөлийн дарга Сато Цүтомүг томилсон бол парламентын асуудал эрхэлсэн хороон даргын албыг Морияма Хирошид үргэлжлүүлэн даалгажээ. Харин сайд нарын танхимдаа гадаад хэргийн сайд Тошимицу Мотэги, сангийн сайд, шадар сайд АсоТаро нарыг хэвээр нь үлдээхээр төлөвлөж буйг Киодо мэдээлж байна. Үүний зэрэгцээ сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн даргаараа эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар одоо ажиллаж буй Кацунобу Катог томилох тухай мэдээлж байна.

Суга Ёшихидэ даваа гарагт намын дотоод сунгаанд олонхийн санал авч намын даргаар сонгогдсон. Харин өнөөдөр парламентын 2 танхимын гишүүд түүнийг Ерөнхий сайдаар томилох асуудлаар санал хураана.

Хуваалцах