Сугар гарагийн агаар мандлаас хүчилтөрөгчийн атом илэрчээ
НАСА болон Германы хамтарсан Сансар судлалын баг сугар гарагийн агаар мандалд хүчилтөрөгчийн атом байгааг илрүүлсэн байна.
Мэдээллийн алба

НАСА болон Германы хамтарсан Сансар судлалын баг сугар гарагийн агаар мандалд хүчилтөрөгчийн атом байгааг илрүүлсэн байна.
Хүчилтөрөгчийн атом хоёроороо нийлж байж молекул үүсгэж, амьсгалж болохуйц шинж чанартай болдог.
Дэлхийн агаар мандлын 21 хувийг хүчилтөрөгч, үлдсэн хэсгийг азот бүрдүүлдэг.
Ингэж байж дэлхий дээр бид амьсгалах боломжтой болдог.
Харин сугар гараг нь дэлхийгээс эрс ялгаатай, агаар мандлынх нь 96.5 хувийг нүүрсхүчлийн давхар исэл, үлдсэн цөөн хувийг азот болон өөр бусад хий бүрдүүлдэг байна.
Иймд өнгөрсөн хугацаанд сугар гарагийг судлах нь эрдэмтдийн хувьд хүндрэлтэй байжээ.
Тэгвэл хамгийн сүүлийн үеийн судалгаагаар сугар гарагийн гадарга дээрх асар бага хэмжээтэй хүчилтөрөгчийн атомууд нь нарны хэт ягаан туяагаар үүсгэгдсэн болов уу гэж таамаглаж буй юм байна.


















