Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Сөгнөгөр Хайрхан” компани Засгийн газраас зээлийн батлан даалт хүслээ

Дархан-Уул аймгийн төвд барьж байгаа ахмадын орон сууцыг ашиглалтад оруулахад 3.5 тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Сөгнөгөр Хайрхан” компани Засгийн газраас зээлийн батлан даалт хүслээ
“Сөгнөгөр Хайрхан” компани Засгийн газраас зээлийн батлан даалт хүслээ. Зураг: МҮОНРТ

Дархан-Уул аймгийн төвд барьж байгаа ахмадын орон сууцыг ашиглалтад оруулахад 3.5 тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм. Хоёр жилийн өмнө тус аймгийн “Сөгнөгөр Хайрхан” компани орон нутагтаа 85 айлынахмадын орон сууц барихаар болсон юм. Ажлаа эхлүүлсэн ч одоо санхүүжилтгүйгээс зогсоод байна.

Гүйцэтгэгч компани өнгөрсөн хугацаанд санхүүжилт олохын тулд хэд хэдэн арилжааны банкинд хандсан ч “Ажлын гүйцэтгэлээ 30 хувьд хүргэчихвэл зээл олгоно” гэж байсан нэр бүхий банкны удирдлага сүүлдээ боломжгүй гэдэг хариу өгчээ. Сүүлийн үед дотоодын банкуудын зээлд тавих шалгуур өндөр болсон учир гадаадаас эх үүсвэр хайж, Унгарын Экзим банктай холбоо тогтоожээ.

Тус банкны хувьд ажлын гүйцэтгэл зэргийг нь хянаж үзээд зээл олгох боломжтой гэдгээ илэрхийлсэн ч Монгол Улсын Засгийн газрын баталгаа шаардсан байна. Хэрэв Засгийн газар баталгаа гаргавал “Экзим банкнаас жилийн 2.5 хувийн хүүтэй зээл авах боломжтой гэж “Сөгнөгөр Хайрхан” компанийн захирал Я.Отгонбаяр хэллээ.

Тус компаниахмадуудтай гэрээ байгуулж урьдчилгаа 10 хувь авч, 360 орчим сая төгрөг цуглуулсан байна. Захиалагчидтай байгуулсан гэрээгээр эхний ээлжийн 60 айлын орон сууц энэ оны 11 дүгээр сард ашиглалтад орох учиртай. Аймгийн Ахмадын хороо, “Сөгнөгөр Хайрхан” компани, захиалга өгсөн ахмад настан, өв залгамжлагч буюу санхүүжилтийг нь хариуцах үр хүүхэд нь батлан даалт гаргаж, ажил эхэлсэн ч зээл авч чадахгүй байгаагаас барилгын ажил бүрэн зогсоод байна. Тиймээс Засгийн газар баталгаа гаргаж өгөх хэрэгтэй гэж Дархан-Уул аймгийн Ахмадын хорооны дарга Д.Энхтайван манай сурвалжлагчид ярьжээ.

Хуваалцах