Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

СУИС-ийнхан “Алеко” дуурийг амилууллаа

СУИС-ийнхан С.Рахманиновын “Алеко” дуурийг эх хэл дээр нь тогложээ. Дуурь гэдэг дуу хуур, бүжиг, хөгжмөөс гадна зурах, оёх чимэглэх урлахуйн бүхий л төрөл нийлж байж бүтдэг нарийн чимхлүүр ажил. Мөн асар их сэтгэл зүтгэл шаарддаг, нэг ёсондоо багаар ажиллах ур чадварыг шалгах сорилго юм.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
СУИС-ийнхан “Алеко” дуурийг амилууллаа
СУИС-ийнхан “Алеко” дуурийг амилууллаа. Зураг: МҮОНРТ

СУИС-ийнхан С.Рахманиновын “Алеко” дуурийг эх хэл дээр нь тогложээ.

Дуурь гэдэг дуу хуур, бүжиг, хөгжмөөс гадна зурах, оёх чимэглэх урлахуйн бүхий л төрөл нийлж байж бүтдэг нарийн чимхлүүр ажил. Мөн асар их сэтгэл зүтгэл шаарддаг, нэг ёсондоо багаар ажиллах ур чадварыг шалгах сорилго юм.

Тэгвэл СУИС-ийнхан дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг хүчирхэг баг болохоо “Алеко”-гоор батлан харууллаа.

Уг дуурийн ерөнхий найруулагчаар МУУГЗ Н.Туулайхүү, найруулагчаар Монгол Улсын Ардын жүжигчин А.Долгор нар ажиллаж, оюутнууд дуурийг амилуулсан байна.

Хуваалцах