Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Сүйт бүсгүйн гэнэтийн бэлэг

Жаука хайртай залуу нь гэрлэх санал тавьснаас хойш эмчлүүлж, өдөр болгон бага багаар хөдөлгөөн хийж хайртдаа гэнэтийн бэлэг барихыг хүссэн байна. Ийнхүү охиныг найман жилийн турш зовоосон өвчин хайрын өмнө "өвдөг сөгдлөө".

Б.
Б.Назкеш

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сүйт бүсгүйн гэнэтийн бэлэг
Сүйт бүсгүйн гэнэтийн бэлэг. Зураг: МҮОНРТ

Ихэнх улс оронд хуримын өдөр сүйт бүсгүйн аав нь охиноо сүйт залууд өөрийн гараар хүргэж өгдөг юм. Харин ЖаукаГончерийн хувьд энэ сайхан уламжлал 17 насанд нь биелэгдэшгүй мөрөөдөл болсон билээ. Учир нь тэрбээр тэргэнцрээс салах боломжгүй болсон юм. Тиймээс хуримын баярын өдөр түүний аав охиныхоо гарыг биш тэргэнцрийнбариулыгбарьж алхана.

Жакус усан сэлэлтээр хичээллэдэг байсан. Найман жилийн өмнө хайртай спортоороо хичээллэх үед чөмгөндөө хүнд гэмтэл авсан байна. Эмч нар түүнд дахиж хөл дээрээ босох боломжгүйг нь хэлж, итгэлийн галыг нь унтраасан.

24 нас хүрэхэд нь Жаукад хайрт залуу нь гэрлэх санал тавьж зөвшөөрөл авсны дараа нэг жилийн дараа хоёулаа гэрлэнэ гэж амлалт өгсөн байна. Залуугийн энэ их хайр түүнд амьдрах хүсэл тэмүүлэл бэлэглэжээ. Тэр хөл дээрээ босохын тулд маш их хичээсэн байна.

Жаука хайртай залуу нь гэрлэх санал тавьснаас хойш эмчлүүлж, өдөр болгон бага багаар хөдөлгөөн хийж хайртдаа гэнэтийн бэлэг барихыг хүссэн байна. Ийнхүү охиныг найман жилийн турш зовоосон өвчин хайрын өмнө "өвдөг сөгдлөө".

Хуваалцах