Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

СӨХ-үүдэд нэг тэрбум төгрөгийн төсөв олгоно

УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж, Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцэж байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
СӨХ-үүдэд нэг тэрбум төгрөгийн төсөв олгоно
СӨХ-үүдэд нэг тэрбум төгрөгийн төсөв олгоно. Зураг: МҮОНРТ

УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж, Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцэж байна. Хуралдаанаар Төсвийн тодотголын талаарх Төсвийн байнгын хорооноос гаргасан нийт 34 зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж байгаа юм.

Дээрх зарчмын зөрүүтэй саналын нэг болох 25 СӨХ-ны нийт 50 байранд нэг тэрбум 66 сая төгрөгөөр орц, дээврийн засвар хийх ажлыг гишүүдийн олонх санал хураалтаар дэмжлээ.

Санал хураалт явуулахын өмнө хувийн статустай болсон СӨХ-д ингэж төрөөс мөнгө олгох нь зохимжгүй гэж үзсэн зарим гишүүдийн саналд ажлын хэсгээс тайлбар өглөө. Тодруулбал, УИХ дахь Улаанбаатар хотоос сонгогдсон нэр бүхий УИХ-ын гишүүд нийслэлийн 25 СӨХ-ны нийт 50 гаруй байранд шаардагдах тэрбум гаруй төгрөгийг оруулж ирснийг нь ажлын хэсэг дэмжиж байнгын хороогоор оруулаад чуулганы хуралдаанд ийнхүү санал хураалгаж байгаа ажээ.

Хуваалцах