Сүхбаатар аймагт бүх нийтийн гүйлт болно
Сүхбаатар аймгийн Биеийн тамир, спортын газар, Эрүүл мэндийн газар, Баруун-Урт сумын ЗДТГ, Хаан банк хамтран Баруун-Урт сумын нэрэмжит “Марафон-2016” бүх нийтийн гүйлтийг зохион байгуулах гэж байна
Мэдээллийн алба

Сүхбаатар аймгийн Биеийн тамир, спортын газар, Эрүүл мэндийн газар, Баруун-Урт сумын ЗДТГ, Хаан банк хамтран Баруун-Урт сумын нэрэмжит “Марафон-2016” бүх нийтийн гүйлтийг зохион байгуулах гэж байна.
Хүн амын бие бялдрыг чийрэгжүүлэх, залуучууд, ахмад настнуудыг кросс гүйлт, алхалт, дугуйн спортоор хичээллэх хамрах хүрээг өргөтгөх, нийтийн биеийн тамир, их спорт, олимпизмийг сурталчлах зорилгоор уг гүйлтийг зохион байгуулж байгаа ажээ. Тэмцээн 3 төрлөөр зохион байгуулагдах бөгөөд залуучууд хагас марафон буюу 21 км-т уралдаж, эрэгтэй 20, эмэгтэй 15 тамирчныг шалгаруулан урамшуулахаас гадна эхний 3 байрт өргөмжлөл, медаль гардуулах юм.
Харин 50-аас дээш насны ахмадууд 3 км-т уралдаж, эхний 10 байрыг шалгаруулан Хаан банк урамшуулах аж. Мөн 45-аас дээш насныхны дунд дугуйн уралдаан зохион байгуулахаар төлөвлөжээ. Тэмцээн 10 дугаар сарын 1-ний бямба гарагийн 09:00 цагт аймгийн төв талбайд болно.


















