Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сүхбаатар аймагт дөрвөн ихэр ишиг гарчээ

Тэгвэл энэ сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Дэлгэрэх гэдэг газар малчин н.Баяржаргалын хотонд дөрвөн ихэр ишиг гарчээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сүхбаатар аймагт дөрвөн ихэр ишиг гарчээ
Сүхбаатар аймагт дөрвөн ихэр ишиг гарчээ. Зураг: МҮОНРТ

Хэдхэн хоногийн өмнө буюу гуравдугаар сарын 30-нд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын III багийн малчин М.Мягмардоржийн хотонд таван ихэр ишиг гарсан талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл энэ сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Дэлгэрэх гэдэг газар малчин н.Баяржаргалын хотонд дөрвөн ихэр ишиг гарчээ. Энэхүү мэдээллийг Сүхбаатар аймгийн фэйсбүүк хуудсанд тавьсан байсан бөгөөд түймрийн аюулд өртөж, бэлчээрийнх нь 90 гаруй хувь нь сүйдсэн нутгийн иргэд үүнд “Сэтгэл сэргээсэн сайхан мэдээ байна” гэсэн сэтгэгдэл үлдээсэн байна.

Хуваалцах