Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сүхбаатар аймагт хүүхэд харах үйлчилгээний 5 төв нээлтээ хийлээ

Дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс орон даяар цэцэрлэгийн насны, цэцэрлэгт хамрагдаж чадаагүй, гэрээр хүмүүжиж байсан хүүхдүүдийг хүүхэд харах төвүүдэд авч эхлээд байсан юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сүхбаатар аймагт хүүхэд харах үйлчилгээний 5 төв нээлтээ хийлээ
Сүхбаатар аймагт хүүхэд харах үйлчилгээний 5 төв нээлтээ хийлээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Их хурлаар 2015 оны долоодугаар сарын 15-ны өдөр хэлэлцэн баталсан "Хүүхэд харах үйлчилгээний тухай" хууль энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн бол дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс орон даяар цэцэрлэгийн насны, цэцэрлэгт хамрагдаж чадаагүй, гэрээр хүмүүжиж байсан хүүхдүүдийг хүүхэд харах төвүүдэд авч эхлээд байсан юм.

Тэгвэл Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд таван төв үйл ажиллагаа явуулах үндсэн шаардлагыг хангаж, багш ажилчдаа сургалтад хамруулан гэрчилгээгээ авчээ. Эдгээр төв өнөөдөр албан ёсоор нээлтээ хийж, сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч М.Идэрбат, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга М.Туул нарыг урьж оролцууллаа.

Хуваалцах