Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сүхбаатар аймагт нэг иргэнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна

Байгалийн аюулт үзэгдлийн улмаас Архангай, Булган, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Увс, Төв, Хөвсгөл,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сүхбаатар аймагт нэг иргэнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна
Сүхбаатар аймагт нэг иргэнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Зураг: МҮОНРТ

Байгалийн аюулт үзэгдлийн улмаас Архангай, Булган, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Увс, Төв, Хөвсгөл, Сүхбаатар, Дорнод аймгийн 51 суманд нийт 590 хүн төөрч, сураггүй алга болсон дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллалаа.

Алба хаагчид 579 хүнийг эсэн мэнд олсон бол 17:00 цагийн байдлаар Сүхбаатар аймагт нэг иргэнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Салхи шуурганы улмаас Архангай аймагт 1, Дундговь аймагт 9 иргэн нас баржээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах