Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сүхбаатар аймагт цурамнаас дахин гал гарчээ

Хамгийн сүүлд авсан шуурхай мэдээгээр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баянцагаан гэх газрын ойролцоох цурамнаас дахин гал гарчээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сүхбаатар аймагт цурамнаас дахин гал гарчээ
Сүхбаатар аймагт цурамнаас дахин гал гарчээ. Зураг: МҮОНРТ

Хамгийн сүүлд авсан шуурхай мэдээгээр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баянцагаан гэх газрын ойролцоох цурамнаас дахин гал гарчээ. Галыг унтраахаар Онцгой байдлын албаны гурван бүлэг ажиллаж байгаа талаар Түмэнцогт сумын фэйсбүүк хуудаснаа бичсэн байна. Газар дээр нь ажиллаж буй эх сурвалжийн мэдээлснээр салхи хүчтэй байгаагаас шалтгаалан галыг унтраахад бэрхшээл гарч байгаа аж. Түүнчлэн сумын фэйсбүүк хуудсаар дамжуулан Баянцагаантай ойролцоо нутаглаж буй интернэтээс мэдээлэл авах боломжгүй малчдад түймрийн аюулаас сэрэмжлүүлэхийг хүсчээ.

Дашрамд дурдахад, тус сумын нутагт өглөөгүүр цас орсон ч бүрэн хайлж дууссан гэнэ. Бид цаг тухай бүрт шуурхай мэдээллийг хүргэх болно.

Хуваалцах