Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сүхбаатар аймагт улаанбурхан өвчнөөр өвдсөн долоон хүн эмчлүүлж байна

Сүхбаатар аймагт улаанбурхан өвчний анхны тохиолдол энэ оны гуравдугаар сарын 2-нд гарснаас хойш аймгийн хэмжээнд одоогийн байдлаар 77 тохиолдол бүртгэгдсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сүхбаатар аймагт улаанбурхан өвчнөөр өвдсөн долоон хүн эмчлүүлж байна
Сүхбаатар аймагт улаанбурхан өвчнөөр өвдсөн долоон хүн эмчлүүлж байна. Зураг: МҮОНРТ

Сүхбаатар аймагт улаанбурхан өвчний анхны тохиолдол энэ оны гуравдугаар сарын 2-нд гарснаас хойш аймгийн хэмжээнд одоогийн байдлаар 77 тохиолдол бүртгэгдсэн байна.

Аймгийн нэгдсэн эмнэлэгийн Халдвартын тасагт нийт 43 хүн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар хоёр үүхэд, таван том хүн, нийт 7 хүн хэвтэн эмчлүүлж байна. Хэвтэн эмчлүүлсэн 43 хүнээс гадна өвчний дэгдэлт их байгаа Мөнххаан, Түвшинширээ сумдад алсын дуудлагаар ажиллажээ.

Аймгийн нэгдсэн эмнэлэгийн Халдвар хяналтын алба нь халдвар хамгааллын дэглэмийг сахин тасагтаа хоёр ор нэмэлтээр байршуулж ажиллаж байна. Түүнчлэн эмнэлэгийн эмч ажилчдыг халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор ажилд ирэх болон явахад нь биеийн халууныг үзэж, амны хөндий, хоолойг тамедин, содын уусмалаар зайлуулах, ажилчдын дархлааг сайжруулахаар хүн бүрт салимон, витамин АЕ жор бичүүлэн өгөх, нийт 100 эмч, эмнэлэгийн ажилчдад 500 ширхэг витамин А нийлүүлэх зэрэг ажлыг зохион байгуулж байна.

Б.Энхтуяа

Хуваалцах