Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Сүхбаатар аймгийн баяр наадмын их насанд Ж.Амарсанаагийн хонгор морь түрүүллээ

Аман хүзүүнд Сүхбаатар сумын уяач Тольгэрэлийн халиун, айргийн гуравт Баруун-Урт сумын уяач Зоригоогийн будан, айргийн дөрөвт Дарьганга сумын уяач Төмөрбаатарын хар, айргийн тавд Асгат сумын уяач Их-Уулын Баяраагийн хээр тус тус хурдалж, уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олноо баясгалаа.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сүхбаатар аймгийн баяр наадмын их насанд Ж.Амарсанаагийн хонгор морь түрүүллээ
Сүхбаатар аймгийн баяр наадмын их насанд Ж.Амарсанаагийн хонгор морь түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Сүхбаатар аймаг байгуулагдсаны 77 жилийн ойн баяр наадмын их насны уралдаанд Уулбаян сумын харьяат, аймгийн алдарт уяач Ж.Амарсанаагийн хонгор морь түрүүллээ.

Хуваалцах