Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт гарсан түймрийг унтраахаар байдлын албан хаагчид ажиллаж байна. Тодруулбал, өнөө өглөө 06:36 цагийн үед аймгийн төвөөс зүүн урд зүгт 170 км, сумын төвөөс баруун зүгт 70 км газарт Талын Агуу гэх газарт гал түймэр гарсан талаар дуудлага бүртгэгджээ. Энэ дагу

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт гарсан түймрийг унтраахаар байдлын албан хаагчид ажиллаж байна. Тодруулбал, өнөө өглөө 06:36 цагийн үед аймгийн төвөөс зүүн урд зүгт 170 км, сумын төвөөс баруун зүгт 70 км газарт Талын Агуу гэх газарт гал түймэр гарсан талаар дуудлага бүртгэгджээ. Энэ дагуу сумын 47 дугаар ангийн алба хаагчид голомтонд ажиллаж байгаа юм.

Улсын хэмжээнд 2025 он гарсаар 12 аймгийн 58 сум, нийслэлийн гурван дүүрэгт 89 удаагийн ой, хээрийн гал түймэр гарчээ. Үүнийг өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад мөн л 30 гаруй хувиар өссөн үзүүлэлт аж. Булган 9, Хэнтий аймагт 19 удаагийн ой, хээрийн түймэр гарсан болохыг Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах