Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сүхбаатар аймгийн төвд 5 км хатуу хучилттай автозам тавьжээ

Улс, орон нутгийн төсвийн 2 тэрбум орчим төгрөгийн хөрөнгөөр хийгдсэн Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт хотын төвийн 7 уулзвар, хот доторх 5 км замын нээлт өчигдөр боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сүхбаатар аймгийн төвд 5 км хатуу хучилттай автозам тавьжээ
Сүхбаатар аймгийн төвд 5 км хатуу хучилттай автозам тавьжээ. Зураг: МҮОНРТ

Улс, орон нутгийн төсвийн 2 тэрбум орчим төгрөгийн хөрөнгөөр хийгдсэн Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт хотын төвийн 7 уулзвар, хот доторх 5 км замын нээлт өчигдөр боллоо. Нээлтийн үеэр аймгийн Засаг дарга Ж.Батсуурь замын хучилт төдийгүй, аймагтаа хийгдэж байгаа бүтээн байгуулалт бүрт гар, сэтгэл нийлэн ажиллаж, ойлгож, дэмжиж байгаа ард иргэд, хамтран ажилласан бүх хүмүүст баярлаж буйгаа илэрхийлж байлаа.

Түүнчлэн нээлтэд оролцсон УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд М.Зоригт “Хамтран ажиллаж байгаа баг бүрэлдэхүүн, иргэдийн хүсэл эрмэлзлэл нэг чигт байж чадсанаар тэнд хөгжил жинхэнэ утгаар ирдгийг Сүхбаатар аймагт хийгдэж байгаа бүтээн байгуулалтууд харуулж байна” хэмээн онцлолоо. Мөн замын нээлтэд УИХ-ын гишүүн Ч.Улаан, албаны бусад төлөөлөгчид, иргэд хөдөлмөрчид оролцлоо.

Хуваалцах