Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Сүхбаатар аймгийн удирдлагуудтай цахим ярилцлага хийлээ

Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулдаг уламжлалт цахим ярилцлага өнөөдөр /2015.08.13/ Төрийн ордны Нээлттэй сонсголын танхимд боллоо.

УТ
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сүхбаатар аймгийн удирдлагуудтай цахим ярилцлага хийлээ
Сүхбаатар аймгийн удирдлагуудтай цахим ярилцлага хийлээ. Зураг: МҮОНРТ

Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулдаг уламжлалт цахим ярилцлага өнөөдөр /2015.08.13/ Төрийн ордны Нээлттэй сонсголын танхимд боллоо.

Энэ удаагийн цахим ярилцлагад Улсын Их Хурлын гишүүн М.Зоригтын зөвлөх Н.Шинэбаяр, Сүхбаатар аймгийн удирдлагууд болон Сангийн яам, Хүнс, Хөдөө аж ахуйн яамны холбогдох албаны хүмүүс оролцов.

Ярилцлага улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл ажил сэдвийн хүрээнд явагдсан бөгөөд аймгийн өнөөгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилт, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Сүхбаатар аймгийн засаг дарга Ж.Батсуурь товч мэдээлэл хийж, тухайн асуудлаараа холбогдох албаны хүмүүстэй харилцан ярилцаж сонирхсон асуултдаа дэлгэрэнгүй хариулт авлаа.

Хуваалцах