Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сүхбаатар аймгийн өвөлжилтийн бэлтгэл 80 гаруй хувьтай байна

Сүхбаатар аймагт зуншлага оройтож, намартаа хур бороо элбэг байгаагаас хадлангийн ажил шахуу төлөвлөгөөтэй байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сүхбаатар аймгийн өвөлжилтийн бэлтгэл 80 гаруй хувьтай байна
Сүхбаатар аймгийн өвөлжилтийн бэлтгэл 80 гаруй хувьтай байна. Зураг: МҮОНРТ

Сүхбаатар аймагт зуншлага оройтож, намартаа хур бороо элбэг байгаагаас хадлангийн ажил шахуу төлөвлөгөөтэй байна. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас хадланчдад зориулж, хадлан хадах орчин үеийн техник төхөөрөмж нийлүүлсэн нь цагаа олсон дэмжлэг болсныг орон нутгийнхан хэлж байна. Сүхбаатар аймагт өнгөрсөн хавар их хэмжээний түймэр гарсан. Жишээ нь Түймэнцогт сумын нийт нутгийн 90 орчим хувь түймэрт шатсан. Тиймээс энэ жил хадлан хадахад хур өвс байхгүй, өвсний гарц тачир, сийрэг байгаа нь харагдаж байлаа.

Хадлангийн талбайн гарц муу байгаа учраас яамнаас шинэ техник хэрэгсэл, хадуур нийлүүлжээ. Эдгээр техник нь тачир өвс хадахаас гадна ажлын бүтээмжийг хэд дахин нэмэгдүүлсэн байна.Энэ жил мичин жил гарна мөн олон жилийн дундчаас илүү хур тундас орох магадлалтай байгаа талаар цаг уурчид мэдээлж байгаа. Сүхбаатар аймгийн хэмжээн энэ жил 200 гаруй мянган тонн өвс бэлтгэх төлөвлөгөө гаргасан. Үүний 80-100 мянган тонныг малчид өөрсдөө бэлдэж байна.

Сүхбаатар аймгийн хэмжээнд 2 сая 300 мянга гаруй мал өвөлжинө. Өвөлжилтийн бэлтгэл ажил ерөнхийдөө хангагдаж байгаа малчид хэлж байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Монголын мэдээ сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.

Хуваалцах