Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Сүхбаатар аймгийн зарим сүм хийд, лам нарын баримтууд” эмхэтгэл хэвлэгджээ

ТЕГ-ын Тусгай архив, “Егүзэр хутагт” нээлттэй нийгэмлэг хамтран Богд хаант Монгол Улс, Ардын засгийн Монголын зүүн өмнө хязгаарыг байцаан үзэж илбэн тохинуулах сайд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Сүхбаатар аймгийн зарим сүм хийд, лам нарын баримтууд” эмхэтгэл хэвлэгджээ
“Сүхбаатар аймгийн зарим сүм хийд, лам нарын баримтууд” эмхэтгэл хэвлэгджээ. Зураг: МҮОНРТ

Эх сурвалж: Тагнуулын ерөнхий газар

ТЕГ-ын Тусгай архив, “Егүзэр хутагт” нээлттэй нийгэмлэг хамтран Богд хаант Монгол Улс, Ардын засгийн Монголын зүүн өмнө хязгаарыг байцаан үзэж илбэн тохинуулах сайд, Номч мэргэн хутагт, Эрдэнийн гэгээн Егүзэр хутагтын мэлмий гийсний 150 жилийн ойг тохиолдуулан “Сүхбаатар аймгийн зарим сүм хийд, лам нарын баримтууд” эмхэтгэлийг хэвлүүлжээ.

Судлаач Д.Буджавын түүвэрлэн хөрвүүлсэн уг эмхэтгэлд Сүхбаатар аймгийн сүм хийдийн түүх жаяг, 1933-1937 онд тус аймгийн хийдүүдэд шавилан сууж байсан хутагт хувилгаад, эрдэмтэн лам хуврагуудын бүртгэлийг багтаасан нь Монголын Бурхан шашны хийгээд Сүхбаатар аймгийн түүх судлал, Сүхбаатарчуудын угсаа гарвалыг тодруулахад үнэ цэнэтэй бүтээл болжээ.

Хуваалцах