Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Сүхбаатар боомтын төмөр замаар хил нэвтэрсэн 52 иргэнийг тусгаарлав

Өчигдөр буюу 2020 оны гуравдугаар сарын 9-ний 22:30 цагт Эрхүү-Улаанбаатар чиглэлийн 306 дугаар галт тэргээр Сүхбаатар боомтоор орж ирсэн 52 зорчигчид хяналт тандалт хийжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сүхбаатар боомтын төмөр замаар хил нэвтэрсэн 52 иргэнийг тусгаарлав
Сүхбаатар боомтын төмөр замаар хил нэвтэрсэн 52 иргэнийг тусгаарлав. Зураг: МҮОНРТ

Өчигдөр буюу 2020 оны гуравдугаар сарын 9-ний 22:30 цагт Эрхүү-Улаанбаатар чиглэлийн 306 дугаар галт тэргээр Сүхбаатар боомтоор орж ирсэн 52 зорчигчид хяналт тандалт хийжээ. "COVID-19" халдвар бүртгэгдсэн улсаас дамжин ирсэн таван монгол иргэнийг сэжигтэй тохиолдлоор, 20 иргэнийг ажиглалтад түр тусгаарлахаар Дархан-Уул аймгийн Онцгой комисст хүлээлгэн өгсөн байна.

Мөн 26 гадаад нэг монгол иргэнийг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумд ажиглалтад түр тусгаарлаад байна гэж Сүхбаатар боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албанаас мэдээлэв.

Хуваалцах