Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сүхбаатар, Дорноговь аймгийн сумдад цас орж, шуурч байна

Дорноговь аймгийн Дэлгэрэх, Алтанширээ, Иххэт сумдад нойтон цас, цас орж, Иххэт суманд цасан шуурга шуурч байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сүхбаатар, Дорноговь аймгийн сумдад цас орж, шуурч байна
Сүхбаатар, Дорноговь аймгийн сумдад цас орж, шуурч байна. Зураг: МҮОНРТ

Цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээгээр 2024 оны гуравдугаар сарын 27-ны 15:30 цагийн байдлаар Сүхбаатар аймгийн Мөнххаан, Баяндэлгэр Халзан суманд нойтон цас орж, Мөнххаан суманд цасан шуурга шуурч байна.

Мөн Дорноговь аймгийн Дэлгэрэх, Алтанширээ, Иххэт сумдад нойтон цас, цас орж, Иххэт суманд цасан шуурга шуурч байна.

Мандах, Замын-Үүд сумаас бусад сумын нутгаар салхи 15-20 м/с хүрч, нутгийн төв, өмнөд хэсгээр шороон шуурга шуурч цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан. Шуурганы хүч оройдоо намдана гэж тус аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.

Түүнчлэн Өмнөговь аймагт цаг агаарын нөхцөл байдал аюулт үзэгдлийн хэмжээнд хүрсэн тул өнөөдөр 18:00 цаг хүртэл Даланзадгад-Мандалговь, Цогтцэций-Мандалговь чиглэлд автомашины гарах хөдөлгөөнийг аймгийн Онцгой комиссын шийдвэрээр түр хязгаарлав.

Эх сурвалж: ОБЕГ

Хуваалцах