Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сүхбаатар дүүрэг “Өрх бүр хашаандаа мод тарья” аяныг эхлүүллээ

Бүх нийтээр мод тарих Үндэсний өдрийн хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Өрх бүр хашаандаа мод тарья” аяныг нийслэлийн хэмжээнд өрнүүлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сүхбаатар дүүрэг “Өрх бүр хашаандаа мод тарья” аяныг эхлүүллээ
Сүхбаатар дүүрэг “Өрх бүр хашаандаа мод тарья” аяныг эхлүүллээ. Зураг: МҮОНРТ

Бүх нийтээр мод тарих Үндэсний өдрийн хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Өрх бүр хашаандаа мод тарья” аяныг нийслэлийн хэмжээнд өрнүүлж байна.

Өнөөдөр Сүхбаатар дүүрэгт тус аяны нээлт боллоо. Нээлтэд дүүргийн Засаг даргын орлогч Ц.Шижир, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг болон нийслэлийн Байгаль орчны газар, Ой судлалын хүрээлэнгийн ажил хариуцсан төлөөлөл, хороон Засаг дарга нар иргэдийн хамт оролцлоо.

Энэ удаа дүүрэгт 2750 ширхэг 14 төрлийн модны суулгацыг, тарих зааврын хамт олгосныг гэр хороолол бүхий хороод айл, өрхүүддээ хуваарилах ажлыг зохион байгуулав. Нээлтийн үеэр Засаг даргын орлогч Ц.Шижир “Мод тарих Үндэсний өдрийн хүрээнд Сүхбаатар дүүргийн хувьд иргэддээ мод тарихыг уриалах, өөрсдөө үлгэрлэн мод тарих, тарьсан модоо арчилж ургуулах чиглэлээр олон ажлыг хийж гүйцэтгэсээр байна.

Тухайлбал, бид 2016-2020 оны хугацаанд дүүргийн хэмжээнд 20 орчим мянган мод тарьсан байна. Эдгээрээс 17 дугаар хороонд байрлах Богд зонхова хайрханд мод тарьж, арчилснаар одоо ургалт маш сайн байгаа. Мөн 12 дугаар хорооны далан дагуу, Сэлбэ голын дагуу мод тарьж, жил бүр арчилж, усалгааг тордолгоог хийж байна.

Энэ жилийн хувьд Монгол Улсын Байгаль орчны яам, Нийслэлийн Байгаль орчны газар дүүргүүдтэй хамтран “Өрх бүр хашаандаа мод тарья” уриатайгаар зохион байгуулж байна. Иймд Та бүхэн иргэд бидэнд ээлтэй, байгаль орчинд тустай мод тарих ажилдаа идэвхтэй оролцохыг уриалж байна” гэсэн юм гэж Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Хуваалцах