Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сүхбаатар дүүрэг явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан 51 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлжээ

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах, нийтийн гудамж, явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлэх ажил нийслэлийн хэмжээнд хийгдэж байгаа

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сүхбаатар дүүрэг явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан 51 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлжээ
Сүхбаатар дүүрэг явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан 51 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлжээ. Зураг: МҮОНРТ

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах, нийтийн гудамж, явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлэх ажил нийслэлийн хэмжээнд хийгдэж байгаа. Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/234, А/237 дугаар газрын зөрчил арилгах захирамжийн хүрээнд Сүхбаатар дүүргийн I, III, V, VIII хорооны дараах байршлуудад хууль, журам, стандарт зөрчин байршуулсан 51 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлжээ. Үүнд,

  • I хороо: МУБИС-ын замын урд тал 5ш

  • Iхороо: Хуучнаар Ленин клуб автобусны буудал 4ш

  • III хороо: Хүүхдийн 100 орчим 3ш

  • V хороо: Энхтайваны өргөн чөлөө-10ш

  • VIII хороо: МУБИС-ын өмнөх автобусны буудал 15ш

  • VIII хороо: МУБИС-ын баруун талын автобусны буудал 5ш

  • VIII хороо: Спорт төв ордны баруун тал 3ш

  • VIII хороо: Арслантай гүүрний хойд тал 6ш

Дээрх газар чөлөөлөлт хийсэн байршлуудын хог хаягдлыг цэвэрлэн ул суурийг ариутгасан байна.

\

Хуваалцах