Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сүхбаатар дүүрэгт шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх ажил үргэлжилж байна

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, халиа тошинтой байгаа хороодын ЗДАА, Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ-ын инженер, техникийн ажилтнууд хамтран цаг агаар дулаарч, цас мөс хайлж, халиа тошин гэсч байгаа тул болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг э

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сүхбаатар дүүрэгт шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх ажил үргэлжилж байна
Сүхбаатар дүүрэгт шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх ажил үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, халиа тошинтой байгаа хороодын ЗДАА, Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ-ын инженер, техникийн ажилтнууд хамтран цаг агаар дулаарч, цас мөс хайлж, халиа тошин гэсч байгаа тул болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн, шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна.

Сүүлийн 7 хоногт 15, 18, 19, 20 дугаар хороодод нийт 3 техник хэрэгсэлтэйгээр 1355 у/м далан, суваг шуудууг сэргээж, зарим хэсэгт шинээр далан босгожээ. Тухайлбал, Сэлбэ голын халиа далан давж Дамбадаржаа 81 дүгээр гудамжруу урсаж байсныг тогтоож, 16 дугаар хороонд усны инженерийн байгууламжаас хальсан ус нийтийн эзэмшлийн зам талбайг мөстүүлсэн тул хусаж цэвэрлэсэн байна.

Хуваалцах