Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд инженерийн шугамын ажил гүйцэтгэнэ

Нийслэлийн Засаг дарга “Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Орон сууцны VII хороолол, “3” хэсэгчилсэн талбайн гэр хороололд хэрэгжүүлэх инженерийн шугам сүлжээний барилга угсралтын ажлыг зохион байгуулах тухай” захирамж гаргалаа.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд инженерийн шугамын ажил гүйцэтгэнэ
Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд инженерийн шугамын ажил гүйцэтгэнэ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг дарга “Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Орон сууцны VII хороолол, “3” хэсэгчилсэн талбайн гэр хороололд хэрэгжүүлэх инженерийн шугам сүлжээний барилга угсралтын ажлыг зохион байгуулах тухай” захирамж гаргалаа.

Захирамжаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн Удирдах Хорооны 2014 оны 50 дугаар тогтоолын дагуу нийслэлийн 2013 оны төсвийн хөрөнгөөр санхүүжих гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох ажлын хөрөнгөнөөс 809 сая төгрөгөөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Орон сууцны VII хороолол орчмын “З” хэсэгчилсэн талбайн гэр хороололд хэрэгжүүлэх инженерийн шугам сүлжээний барилга угсралтын ажлыг гүйцэтгэнэ.

Батлагдсан төсөл, арга хэмжээг Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журамд нийцүүлэн зохион байгуулж, хэрэгжүүлэхийг Гэр хорооллын хөгжлийн газарт, Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа.

Мөн захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад үүрэг болголоо.

Хуваалцах