Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сүхбаатар дүүргийн 60 жилийн ойд зориулсан "Дурсгалын марк" худалдаанд гарлаа

Сүхбаатар дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойг тохиолдуулан Монгол шуудан ХК-тай хамтран дурсгалын маркийг бүтээжээ. Өнөөдөр энэхүү шинэ маркийн эх зургийг олон нийтэд танилцуулах, анхны өдрийн дугтуйнд гарын үсэг зурж, тамгалах арга хэмээг зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сүхбаатар дүүргийн 60 жилийн ойд зориулсан "Дурсгалын марк" худалдаанд гарлаа
Сүхбаатар дүүргийн 60 жилийн ойд зориулсан "Дурсгалын марк" худалдаанд гарлаа. Зураг: МҮОНРТ

Сүхбаатар дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойг тохиолдуулан Монгол шуудан ХК-тай хамтран дурсгалын маркийг бүтээжээ. Өнөөдөр энэхүү шинэ маркийн эх зургийг олон нийтэд танилцуулах, анхны өдрийн дугтуйнд гарын үсэг зурж, тамгалах арга хэмээг зохион байгууллаа. Арга хэмжээнд Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямдагва, Засаг дарга М.Алтангэрэл, “Монгол шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Тэлмэн, “Монгол шуудан” ХК-ийн Марк, Үнэт цаасны хэлтсийн дарга Б.Билгүүн болон ИТХ-ын төлөөлөгч, 1-20 дугаар хорооны Засаг дарга нар, холбогдох албаны хүмүүс оролцсон.

“Сүхбаатар дүүрэг 60 жил” сэдэвт маркны эх зураг нь 1973 оны 02 дугаар сарын 02-ны өдөр жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 80 жилд зориулан Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын зураач А.Сэнгэцохиогийн “Төрийн тамга хүлээн авах ёслол” бүтээлээр гаргаж байсан 20 мөнгөний маркийн үнийг засварлан дахин сэргээж, ийнхүү худалдаанд гарч байна. Мөн Монгол Улсын шуудангийн үйлчилгээнд орж буй 1191 дэх шуудангийн марк буюу үнэт цаас юм.

Маркийн хэмжээ: 30х40 мм

Хэлхээний хэмжээ: 110х110 мм

Засварласан тоо: 16000 ш

Анхны өдрийн дугтуйны хэвлэсэн тоо: 500 ш

Хуваалцах