Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сүхбаатар дүүргийн багачууд баяраа тэмдэглэж байна

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас хүүхэд багачууддаа зориулсан өдөрлөгийг хороо бүр өнөөдрөөс эхлэн зохион байгуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сүхбаатар дүүргийн багачууд баяраа тэмдэглэж байна
Сүхбаатар дүүргийн багачууд баяраа тэмдэглэж байна. Зураг: МҮОНРТ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас хүүхэд багачууддаа зориулсан өдөрлөгийг хороо бүр өнөөдрөөс эхлэн зохион байгуулж байна.

Хороод 13-16 насны хүүхэд багачуудын дунд “Хүний эрх хүүхдийн эрхээс эхэлдэг” сэдэвт зохион бичлэгийн уралдаан, 4-8 насны хүүхдүүдийн дунд “Миний хайртай гэр бүл” сэдэвт гар зургийн уралдааныг зарласнаас гадна хороо бүр өөрсдийн онцлогт тохируулан нийслэл, дүүргийн хэмжээнд хэрэгжиж буй хөтөлбөрүүдийн дагуу уралдаан тэмцээнүүдийг зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр тэмцээн уралдаануудад амжилттай оролцсон болон зорилтот бүлгийн хүүхэд багачуудад дүүргийн удирдлагууд гарын бэлэг гардуулж, баярын мэндчилгээ хүргэсэн юм.

Мөн авьяаслаг хүүхэд багачууд, найзууддаа урлагийн тоглолт сонирхуулж, баяраа хамтдаа тэмдэглэж байна.

Түлхүүр үг:Сүхбаатар дүүргийн багачууд баяраа тэмдэглэж байна
Хуваалцах