Сүхбаатар дүүргийн бүтээлч иргэд үзэсгэлэнгээ сонирхууллаа
Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөрийн хэлтэс хамтран “Ажилтай орлоготой Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд хувиараа хөдөлмөр эрхлэгч, бизнес эрхлэгчдийн “Бүтээлч иргэд-2013” үзэсгэлэн худалдааны өдөрлөгийг Хүүхдийн урлан бүтээх төвд зохион байгууллаа.
Мэдээллийн алба

Тухайн өдөрлөгт дүүргийн хороо бүрээс шилдэг бүтээлээрээ шалгарсан, “Хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл хоршоо байгуулах иргэнийг дэмжих”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих”, “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих” хөтөлбөрүүдэд хамрагдсан 30 гаруй иргэд бүтээлээ танилцуулахын зэрэгцээ сонирхсон хүмүүст зарж борлуулсан юм.
Мөн энэ үеэр үзэсгэлэн худалдааг сонирхож буй иргэдэд хувиараа хөдөлмөр эрхлэх сонирхолтой, нөхөрлөл хоршоо байгуулах, иргэний аж ахуй эрхлэх иргэдийн санал санаачлагыг дэмжиж мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, төрөл бүрийн сургалтад хамруулах, жижиг зээл, санхүүгийн дэмжлэг, бизнес инкубацийн үйлчилгээ үзүүллээ.
Өдөрлөгт Хөдөлмөрийн яамны Жижиг дунд үйлдвэрлэлийн газрын дарга Б.Бат-Амгалан дүүргийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Л.Нармандах нар оролцож сайн сайхны төлөө тэмүүлж буй хөдөлмөрч, бүтээлч иргэдийг Өргөмжлөл мөнгөн шагналаар урамшуулсан юм.