Сүхбаатар дүүргийн хэмжээнд 280 орчим хэргийг түдгэлзүүлжээ
Зөвхөн Нийслэлийн хэмжээний төвийн гэгдэх Сүхбаатар дүүргийн хэмжээнд аваад үзэхэд, өнгөрсөн зургаадугаар сарын 25-ны байдлаар нийтдээ 3430 орчим гэмт хэргийн гомдол, мэдээлэл хүлээж авснаас 1811-д нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсныг дүүргийн прокурор нь хянаж байгаа ажээ.
Мэдээллийн алба

Улсын хэмжээнд гарч байгаа гэмт хэргийн тоо болон нөхцөл байдал сүүлийн үед онц ноцтой түвшинд хүрээд байгаа тухай холбогдох албаны хүмүүс дор бүрнээ мэдэгдэх боллоо. Нийгмийн дунд буй болоод байгаа эрс тэс амьдралын хэв маяг, хүн хоорондын итгэлцэл, харилцаанаас үүдэн гарч байгаа гэмт хэрэг буурахгүй байгаа нь байдлыг тун ноцтой ээдрээтэй байдалруу оруулж байна.
Зөвхөн Нийслэлийн хэмжээний төвийн гэгдэх Сүхбаатар дүүргийн хэмжээнд аваад үзэхэд, өнгөрсөн зургаадугаар сарын 25-ны байдлаар нийтдээ 3430 орчим гэмт хэргийн гомдол, мэдээлэл хүлээж авснаас 1811-д нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсныг дүүргийн прокурор нь хянаж байгаа ажээ.
Дээрх хавтаст хэрэгт бүртгэгдэн шалгагдаж дууссан хэргүүдээс 202 хэргийг шүүхээр хэлэлцүүлж, шийдвэрлүүлсэн байна. Харин 280 орчим хэргийг шалгаж, хянаж үзээд түдгэлзүүлжээ.
Тус дүүрэгт гарч буй гэмт хэргүүдийг ажиглан, дүн шинжилгээ хийгээд үзэх юм бол хулгай, залилан, зодоон, дээрэм, ашиглалтын хэргүүд зонхилох байр суурийг эзлээд байна.


















