Сүхбаатар дүүргийн хэмжээнд “Эргүүл” нэгдсэн арга хэмжээ өнөөдрөөс эхэлж байна
Сүхбаатар дүүргийн хэмжээнд шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх “Эргүүл” нэгдсэн арга хэмжээ өнөөдрөөс эхэлж байна.
Мэдээллийн алба

Сүхбаатар дүүргийн хэмжээнд шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх “Эргүүл” нэгдсэн арга хэмжээ өнөөдрөөс эхэлж байна.
Дүүргийн Онцгой комиссын шийдвэрээр батлагдсан, бүсчилсэн хуваарийн дагуу Статистикийн хэлтсийн 3 албан хаагч 1-р бүсийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн гудамж талбай, нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газар, орон сууцны орчны газарт нус, цэр, шүлсээ хаяхгүй байх, мөн иргэд, олон нийтэд амны хаалтыг зөв хэрэглэх талаар анхааруулга, зөвлөмж өгч, "ЭРГҮҮЛ"-ээр ажиллаж байна.
Иймээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалан, бусдыг хүндэтгэн амны хаалтаа хэрэглэж, "ЭРГҮҮЛ"-ээр ажиллаж буй төрийн албан хаагчийн тавьсан шаардлагыг эерэгээр хүлээн авч, хамтдаа хүндэтгэлтэй хандахыг хүсье!“Эргүүл” арга хэмжээ өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 01-ний өдрийг хүртэл үргэлжлэх юм.СҮХБААТАР ДҮҮРГИЙН СТАТИСТИКИЙН ХЭЛТЭС


















