Сүхбаатар дүүргийн шилдэг 700 хүүхэд чуулна
Дүүргийн 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлэх бүтээлч ажлын төлөвлөгөөний дагуу Ерөнхий боловсролын сургуулиудын ахлан ангийн сурагчдад мэргэжлээ хэрхэн зөв сонгох, ирээдүйд хэрхэн баялаг бүтээгч
Мэдээллийн алба

Дүүргийн 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлэх бүтээлч ажлын төлөвлөгөөний дагуу Ерөнхий боловсролын сургуулиудын ахлан ангийн сурагчдад мэргэжлээ хэрхэн зөв сонгох, ирээдүйд хэрхэн баялаг бүтээгч болох, хөдөлмөрт бэлтгэх болон харилцааны соёлын талаар мэдээлэл өгч, тэдний мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх зорилготой “Өсвөр насны охид, хөвгүүд-ирээдүйн баялаг бүтээгч”-дийн анхдугаар зөвлөлгөөн 2015 оны тавдугаар сарын 29-ний өдрийн 10 цагт Монголын хүүхдийн ордонд болох юм.
Зөвлөлгөөний үеэр дүүргийн Засаг дарга Д.Бадарсан хийсэн ажлаа танилцуулна. Мөн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын технологийн хичээлээр бүтээсэн бүтээлийн үзэсгэлэн гарна. Түүнчлэн “Парламентийн мэтгэлцээний клуб”-ын гишүүн сурагчид илтгэл тавина.


















