Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сүхбаатар дүүргийн XI хороо утасгүй интернэтийн сүлжээнд холбогдлоо

Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Мэдээллийн технологийн газраас “Улаанбаатар хотыг утасгүй интернэтжүүлэх” төслийг хэрэгжүүлж байгаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сүхбаатар дүүргийн XI хороо утасгүй интернэтийн сүлжээнд холбогдлоо
Сүхбаатар дүүргийн XI хороо утасгүй интернэтийн сүлжээнд холбогдлоо. Зураг: МҮОНРТ

Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Мэдээллийн технологийн газраас “Улаанбаатар хотыг утасгүй интернэтжүүлэх” төслийг хэрэгжүүлж байгаа. Энэ ажлын хүрээнд нийслэлийн есөн дүүргийн 152 хорооны нийт 155 байршилд утасгүй интернэтийн бүс байгуулах юм. Тэгвэл Сүхбаатар дүүргийн XI хороо UB Wifi -тай болж, хорооны орчимд буюу 150-200 метрт интернэтийн сүлжээ цацдаг боллоо.

Энэхүү сүлжээнд холбогдсоноор иргэд нийслэлийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авах www.ulaanbaatar.mn, Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн иргэний цахим нэг цонх www.citizen.ulaanbaatar.mn, Газар өмчлөлийн цахимсистем, www.land.ulaanbaatar.mn, иргэдийн оролцоотой Улаанбаатар хотын газрын зураглалын нэгдсэн сан www.manaikhoroo.mn, өөрийн амьдарч буй хорооныхоо эрүүл аюулгүй байдлын индексийн талаар мэдээлэл авах боломжтой www.eabi.ub.gov.mn, нийслэлийн нээлттэй өгөгдлийн портал www.data.ulaanbaatar.mn, авто тээврийн хэрэгслийн нэгдсэн систем www.smartcar.mn зэрэг төрийн үйлчилгээний цахим сайтуудад өндөр хурдтайгаар холбогдож, төрийн үйлчилгээг авахаас гадна интернэтийн орчинд хүссэнээрээ аялах боломжтой юм.

Хуваалцах