Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сүхбаатар дүүргийн зургаан сургуульд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ

МХЕГ-ын даргын баталсан удирдамжийн хүрээнд 2021 оны ЭЕШ-ын бэлтгэл ажил, сургалтын байгууллагын хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангагдсан байдалд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сүхбаатар дүүргийн зургаан сургуульд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ
Сүхбаатар дүүргийн зургаан сургуульд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ. Зураг: МҮОНРТ

МХЕГ-ын даргын баталсан удирдамжийн хүрээнд 2021 оны ЭЕШ-ын бэлтгэл ажил, сургалтын байгууллагын хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангагдсан байдалд 2021.08.16-ны өдрөөс эхлэн Сүхбаатар дүүргийн 1, 2, 3, 4, 16, 31 дүгээр сургуульд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ.

Дүүргийн зургаан сургуулийн 127 бүлэгт 7871 орчим хүүхдээс Элсэлтийн ерөнхий шалгалт авахаар нэг ангид 10-15 шалгуулагч суух ширээ, сандлыг байршуулсан, тусгай анги, тусгаарлах өрөө тус бүрийг 1 давхарт гаргаж, ариун цэврийн тоног төхөөрөмжийн бүрэн ажиллагааг хангуулан цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийж бэлэн байдал хангагдсан байна гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээлэв.

Хуваалцах