Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сүхбаатар дүүргийнхэн 270 гаруй тонн хог хаягдлыг цэвэрлэжээ

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар өнгөрөгч амралтын өдөр бүх нийтийн их цэвэрлэгээг дүүргийн зуслангийн ногоон бүс, Сэлбэ голын савд газарт зохион байгуулав.

НС
Нийслэлийн Сүхбаатар дүүрэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сүхбаатар дүүргийнхэн  270 гаруй тонн хог хаягдлыг цэвэрлэжээ
Сүхбаатар дүүргийнхэн 270 гаруй тонн хог хаягдлыг цэвэрлэжээ. Зураг: МҮОНРТ

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар өнгөрөгч амралтын өдөр бүх нийтийн их цэвэрлэгээг дүүргийн зуслангийн ногоон бүс, Сэлбэ голын савд газарт зохион байгуулав.

Их цэвэрлэгээнд дүүргийн 15-20 дугаар хорооны иргэд, аж ахуйн нэгж байгууллага, Туул газрын сав газрын захиргаа, Ус сувгийн удирдах газрын 400 гаруй ажилтан алба хаагчид, Хөдөө аж ахуйн их сургуулийн 1000 оюутан оролцож, Сэлбэ голын ай сав дагуу хог хаягдал, зуслангийн ногоон бүсийн ил задгай хогийг цэвэрлэлээ.

Бүх нийтийн их цэвэрлэгээнд дүүргийн хог хаягдлын үйлчилгээний таван байгууллагын 24 хог тээврийн машин, гурван ковш ажиллаж нийт 270 гаруй тонн хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэсэн байна.

Хуваалцах