Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сүхбаатар цус цуглуулах төв бямба гарагт ажиллана

Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт 50 донор ирж цусаа бэлэглэсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сүхбаатар цус цуглуулах төв бямба гарагт ажиллана
Сүхбаатар цус цуглуулах төв бямба гарагт ажиллана. Зураг: МҮОНРТ

Шинэ короновируст халдвар (COVID 19)-ын цар тахал гарсантай холбогдуулан цус цусан бүтээгдэхүүний нөөцийг тогтвортой байлгах зорилгоор тавдугаар сараас эхлэн Сүхбаатар цус цуглуулах төв бямба гараг бүр 09:00-14:00 хүртэл ажиллахаар болсон. Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт 50 донор ирж цусаа бэлэглэсэн байна.

Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байгаа энэ үед нийгмийн хариуцлагаа ухамсарлаж цусаа бэлэглэх иргэнийхээ үүргийг тасралтгүй биелүүлсээр байгаа байгууллага, иргэд, донорууддаа талархал илэрхийлье.

Эх сурвалж: ЦССҮТ

Хуваалцах