Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн хот хоорондын тээврийн үнэ буурлаа

Сүхбаатар аймгаас нийслэл рүү зорчих тээврийн үнэ буурлаа. Өөрөөр хэлбэл, шуудангийн автобусаар аймгийн төвөөс нийслэл рүү зорчих зардалд талдаа 26500, амь даатгал нэмбэл 27 мянган төгрөг төлдөг байсан.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн хот хоорондын тээврийн үнэ буурлаа
Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн хот хоорондын тээврийн үнэ буурлаа. Зураг: МҮОНРТ

Сүхбаатар аймгаас нийслэл рүү зорчих тээврийн үнэ буурлаа. Өөрөөр хэлбэл, шуудангийн автобусаар аймгийн төвөөс нийслэл рүү зорчих зардалд талдаа 26500, амь даатгал нэмбэл 27 мянган төгрөг төлдөг байсан. Тэгвэл ирэх сарын 1-нээс иргэд шуудангийн автобусаар зорчихдоо 21мянга, амь даатгалаа төлбөл 21500 төгрөгөөр зорчихоор болж байгаа юм.

Аймгийн төв нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбогдсон тул зарцуулах шатахууны хэмжээ буурсан, түүнчлэн хууль бус тээвэрлэлт нэмэгдэх хандлагатай байгаа зэрэг шалтгаан үнэ буурахад нөлөөлсөн байна. Зорчигч тээврийн үнэ бууруулах асуудлыг тээврийн компаниудын санал дээр үндэслэн гаргажээ. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймагт “Хараацайн жигүүр”, “Дарьганга өртөө” компани зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхэлж байна. Шуудангийн автобус өглөө 08:00, орой 17:00 цагт тус тус Баруун-Урт-Улаанбаатар-Улаанбаатар-Баруун-Урт чиглэлд иргэдэд үйлчилдэг ажээ.

Хуваалцах